Түр хүлээнэ үү…
Хуудсыг бэлтгэж байна
Түр хүлээнэ үү…
Хуудсыг бэлтгэж байна
“Хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүний шууд болон шууд бусаар тодорхойлох эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг;
“Мэдээллийг цуглуулах” гэж таны мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
“Мэдээлэл боловсруулах” гэж таны мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;
“Мэдээлэл ашиглах” гэж таны мэдээллийг үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцахыг;
“Үйлчилгээ” гэж Үйлчилгээний нөхцөлд болон тусгай нөхцөлийн дагуу ББСБ-ын танд үзүүлж буй санхүүгийн бүхий л үйлчилгээг;
“Харилцагч” гэж вэб сайтаар дамжуулан санхүүгийн үйлчилгээ авч байгаа Иргэн, хуулийн этгээдийг;
“Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа” гэж МУТС-тэй тэмцэх хүрээнд Компаниас хэрэгжүүлж буй харилцагчийг таних үйл ажиллагааг;
“Бүртгэлийн хаяг” гэж та вэб сайтаар дамжуулан энэхүү Үйлчилгээний нөхцөл, харилцагчийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, харилцагч таних шалгуурын алхмыг хангасны үндсэн дээр үүссэн дахин давтагдашгүй бүртгэл (account)-ийг ойлгоно.
1.1 ББСБ нь таны зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу цуглуулж, боловсруулж, ашиглана.
1.2 Харилцагч өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг бидэнд олгосон үеэс эхлэн харилцагчаас бүртгэлийн хаягийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
1.3 Таны хувийн мэдээллийг бид дараах зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
1.4 Дээрхээс бусад зорилгоор таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахгүй.
Та вэбсайтын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтээ enkhmaa@soyoloncapital.mn хаягаар эсвэл “Санал хүсэлт илгээх” хэсгээр илгээх боломжтой.
3.1 Бид санхүүгийн үйлчилгээ үзүүлэх болон хуулиар хүлээсэн үүрэг, харилцагчийг таньж мэдэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор таны дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
3.2 Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэгч болон банк, санхүүгийн байгууллага зэрэг гуравдагч этгээдээс таны мэдээллийг гэрээний үндсэн дээр цуглуулах боломжтой.
3.3 Гуравдагч этгээдээс цуглуулсан мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор энэхүү бодлогод заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.
3.4 Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно. Үүнд:
3.5 Шаардлагатай тохиолдолд харилцагчийг таних, арилжааны зан төлөвийг тогтоох зорилгоор автоматжуулсан (хиймэл оюун) систем ашиглаж болно.
4.1 Хууль, олон улсын гэрээгээр эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлэхээс бусад тохиолдолд таны мэдээллийг нийтэд ил болгохгүй.
4.2 Вэбсайтын мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай арга хэмжээг авч, хамгаалалтын системийг тогтмол сайжруулна.
4.3 Мэдээллийн аюулгүй байдлыг хэрэгжүүлэхэд эрх олгогдсон ажилтнууд таны мэдээлэлтэй танилцаж болох ба тэдгээр нь нууцлалыг задруулахгүй байх үүрэгтэй.
4.4 Та хувийн мэдээллийн нууцлалаа алдсан тохиолдолд бидэнд нэн даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүснэ.
5.1 Дараах тохиолдолд таны хувийн мэдээллийг бусад байгууллагад дамжуулж болно. Үүнд:
5.2 Та гадаад улсад байрлах гэрээт байгууллагаас үйлчилгээ авах бол холбогдох хууль тогтоомж, нууцлалын шаардлагыг хангадаг эсэхийг шалган, таны зөвшөөрлийн үндсэн дээр мэдээлэл дамжуулж болно.
5.3 Хэрэв мэдээлэл хүлээн авагч этгээд таны мэдээллийг задруулсан, хууль бусаар ашигласан тохиолдолд уг байгууллага холбогдох хариуцлагыг хүлээнэ.
6.1 Энэхүү вэбсайтаар 18 насанд хүрсэн иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
6.2 Насанд хүрээгүй этгээд гэж үндэслэлтэй үзвэл бүртгэлийн хаягийг хааж, мэдээллийг устгах арга хэмжээг авна.
7.1 Алдаатай, буруу мэдээллийг засварлах эрхтэй бөгөөд бие даан засварлах боломжгүй бол бидэнд мэдэгдэнэ.
7.2 Бүртгэлийн хаягаа устгуулахдаа мэдээллээ ашиглах зөвшөөрлийг цуцлах хүсэлт гаргах эрхтэй.
7.3 Хүсэлт гаргахдаа өөрийгөө нотлох мэдээллийг гаргаж өгнө.
7.4 Хууль тогтоомжоор шаардсан тохиолдолд мэдээллийг бүрэн устгахгүй байх боломжтой.
7.5 Вэб сайт дахь мэдээллийг байршуулах, өөрчлөх эрх нь зөвхөн эрх бүхий нэгжид хадгалагдана.
8.1 ББСБ нь энэхүү нууцлалын бодлогод өөрчлөлт, нэмэлт оруулж болох бөгөөд энэ тухай танд мэдэгдэнэ. Мэдэгдлээс хойш 1 (нэг) өдөр өнгөрсний дараа хүчин төгөлдөр болно.
8.2 Хэрэв өөрчлөлт нь таны эрхэд сөргөөр нөлөөлөхүйц байвал урьдчилан мэдэгдэж, та зөвшөөрөх эсхүл үйлчилгээ авахаа зогсоох шийдвэр гаргах боломжтой.
Сүүлд шинэчилсэн: 2026.07.06